монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ӨМНӨД БҮС ДЭХ ГАЗАР

НЭГ. Түүхэн товчоон 

Өмнөговь аймаг дахь төлөөлөл

2008 оны 02 дугаар сард анх төлөөлөл нэртэйгээр 4 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

2009 онд Өмнөговь аймаг дахь алба

“Төрийн захиргааны удирдлага, тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоол,  Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон өргөжиж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 27 дугаар тушаалаар Өмнөговь аймаг дахь төлөөлөл нь  Өмнөговь аймаг дахь алба болсон.

2014 онд ИХШХЕГ-ын Өмнөд бүс дэх газар

Хилийн боомтын тухай хууль 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан тус газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалын дагуу Өмнөд бүс дэх газар болон өргөжив.  

2016 онд Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газар

Монгол Улсын Хилийн тухай хуулийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэн баталснаар Гадаадын иргэн, харьяатын газрын Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/24 тоот, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны бүтэц, орон тоог шинэчлэн баталж Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газар болон шинэчлэгдэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.


ХОЁР. Бүтэц орон тоо 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/24, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар батлагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын орон нутаг дахь нэгжийн зохион байгуулалт бүтэц, орон тоогоор нийт 19 албан хаагчийн орон тоотой ажиллахаас одоогийн байдлаар 18 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.


ГУРАВ. Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа 

Тус газар нь “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль” , “Харьяатын тухай хууль” түүнтэй нийцүүлж гаргасан бусад эрх зүйн актыг Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод төрийн үйлчилгээг үзүүлж байна.

ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадын иргэн, харьяатын газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж дараах үйлчилгээг үзүүлж байна.  

Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн та дараах үйлчилгээг авах боломжтой.

Виз, зөвшөөрлийн чиглэлээр:

Гадаадын иргэнд Монгол Улсад зорчих хувийн урилга олгох

Гадаадын иргэнд Монгол Улсад “орох” болон “гарах-орох” виз олгох, визийн сунгалт, шилжүүлэг хийх

Түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэдэд бүртгэл, хасалт хийх

Монгол Улсад цагаачлах, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд зөвшөөрөл олгох, сунгах материалыг хүлээн авч төв газарт шилжүүлэх

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар болон хасалт хийсэн тухай тодорхойлолт гаргах

Гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх

Хяналт шалгалтын чиглэлээр:

Харьяа нутаг дэвсгэр дэх гадаадын иргэдэд хяналт тавих

Батлагдсан төлөвлөгөөний дагуу болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийх

Иргэдийн өргөдөл гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалтанд хариу мэдэгдэх хуудас хүргүүлэх

Гадаадын иргэнд “Зөрчлийн тухай хууль”-д заасан арга хэмжээ авах

Аж, ахуйн нэгж байгууллагын албан хүсэлтийг үндэслэн гадаад иргэдийн судалгааг хүргүүлэх

Гадаадын иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвлөгөө мэдээлэл өгөх

Хууль , тогтоомж зөрчсөн гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргахаар төв газарт шийдвэрлүүлэхээр хүргүүлэх

 

Боомтын онцлогийн тухай 

  • Гашуунсухайт-Ганц мод боомт нь 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Гашуунсухайт нэртэй газар байгуулагдсан. Тус боомт нь 1992-2004 он хүртэл жил бүрийн 1, 4, 7, 10 дугаар саруудад 20 хоногийн хугацаатай ажиллаж, 2004-2009 он хүртэл хуваарийн бус үед нүүрс тээвэрлэлт, уул уурхайн техник, тоног төхөөрөмж, барилгын материал шалган нэвтрүүлж байгаад 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хоёр талын байнгын үйл ажиллагаатай боомтын статустай ажиллаж байна.

  • Ажлын цаг: Даваа-Баасан  08.00-17.00 /зорчигч/
  •                     Даваа-Бямба   08.00-20.00 /нүүрс тээвэр/

  • Шивээхүрэн авто замын шалган нэвтрүүлэх боомт нь 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хөхөлзөхийн говь нэртэй газар хилийн 572 дугаар тэмдгийн чиглэлд анх байгуулагдсанМонгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу хоёр талын байнгын үйл ажиллагаатай ажиллаж байна.

  • Ажлын цаг: Даваа-Баасан  08.00-17.00 /зорчигч/             
  •                     Даваа-Бямба   08.00-20.00 /нүүрс тээвэр/