монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“ Байгууллага ба хувь хүний харилцаа” сэдвээр лекц уншлаа

Admin 2019/03/22 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар нь 7 хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэслэгч, доктор, дэд профессор Ц. Минжин уригдаж, “ Байгууллага ба хувь хүний харилцаа” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.

54521613_600540803752958_7159948930426339328_n.jpg

Байгууллагын хөгжилд нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг ба хамгийн гол хүчин зүйл нь хувь хүний хөгжил аж. Өөрөөр хэлбэл хувь хүмүүс хөгжиж байж, байгууллага хөгждөг байна. Түүнчлэн хувь хүн өөрийгөө хэн бэ, ямар нөөц бололцоотой вэ, багтаа хэрхэн хувь нэмрээ оруулж болох, хувийн карьерыг хэрхэн өсгөх, манлайлах, цагаа үр нөлөөтэй ашиглах зэргийг суралцаж, өөрийгөө хөгжүүлснээр амьдралд нь олон эерэг өөрчлөлт гардаг бөгөөд ажилдаа хандах хандлага, бүтээмж нь сайжирдаг хэмээн лекцээрээ онцоллоо.

54434238_576075296230264_1911365407130779648_n.jpg