монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Э-иммигрэйшн” төслийн үнэлгээ хийлээ

Admin 2019/06/25 Мэдээ, мэдээлэл

Бүгд найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай 2013-2016 онд хамтран хэрэгжүүлсэн “Э-иммигрэйшн” төслийн үр нөлөө, тогтвортой байдалд үнэлгээ хийх судалгааны баг өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа.

65004687_2227953270850380_4685737057111244800_n.jpg

Тус судалгааны багийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хүлээн авч уулзан хэрэгжүүлсэн төслийн үр нөлөө, ач холбогдлын талаар танилцуулж, сонирхсон асуултад хариулт өгч, “ISM” системийн үйл ажиллагааг товч танилцуулсан юм.

65619224_374675656739318_6091400598060531712_n.jpg

“Э-иммигрэйшн” төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийн тоо, бүтцийг үнэн зөв тогтоох, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах асуудлыг Монгол Улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, үнэн зөв мэдээллээр хангах боломж бүрдсэн төдийгүй иргэд хилээр нэвтрэх шалгагчгүй шалган нэвтрүүлэх цахим системийг бий болгож, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай болгох зэрэг олон зорилтыг шийдвэрлэх бүртгэл, хяналтын цогц систем Монгол улсын хэмжээнд бий болох боломж бүрдсэн юм.