монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилгээ үзүүлнэ

Admin 2019/02/25 Мэдээ, мэдээлэл

Гадаадын хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг багасгах, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудыг үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “ Invest in Mongolia center” нэг цэгийн үйлчилгээний төв Гааль татвар, санхүү мэдээлэл технологийн төвийн хоёр давхарт өнөөдөр нээгдлээ.

IMG_0560 (Large).JPG

Тус үйлчилгээний төвд Гадаадын иргэн, харьяатын газар, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл нэг дор үйлчилгээ үзүүлэх юм.

IMG_0738 (Large).JPG

Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын иргэн шаардлагатай материалаа бүрдүүлэн асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжтой болж байна.

IMG_0660 (Large).JPG

Түүнчлэн “Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төвөөс хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны талаарх зөвлөгөө мэдээлэл, хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нийгмийн даатгалын бүртгэл тайлан, лавлагаа, тодорхойлолт авч болох бөгөөд мөн төрийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдад тулгарсан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим систем ажиллаж байгаа аж.

IMG_0691 (Large).JPG

Ийнхүү “Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, итгэлийг сэргээн шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлэх юм.

IMG_0562 (Large).JPG