монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газар эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэв

Admin 2019/03/08 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан эмэгтэй албан хаагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

IMG_1131 (Large).JPG

Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага, нэгжийн дарга нар оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн “Гадаадын иргэн, харьяатын газрын төвийн болон боомт, орон нутаг дахь нийт албан хаагчдын 40 гаруй хувь нь эмэгтэй албан хаагчид байдаг. Бүсгүй хүний хатан ухаанаар ажлын голыг нугалж, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсье. ” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

IMG_1066 (Large).JPG

Мөн энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н. Баттулга, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын дуучин Э. Дүүриймаа нар ая дууны мэндчилгээ өргөж, баяр хүргэсэн юм.

IMG_1052 (Large).JPG

Дашрамд сонирхуулахад, Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 108 дахь жилийн ой тохиож байгаа бөгөөд анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Энэхүү анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг ба улмаар 1975 онд АНУ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болжээ. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ын Ерөнхий ассемблейгээс тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.

IMG_1032 (Large).JPG

IMG_1108 (Large).JPG

IMG_1024 (Large).JPG