монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГА Д.МӨРӨН МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН IX ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Admin 2019/06/05 Мэдээ, мэдээлэл

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт энэ сарын 4-ний өдөр Нур-Султан хотноо боллоо. Тус уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн оролцов.

1d86411c631963731ea186b46ff45e8c.jpg

Зөвлөлдөх уулзалтын үеэр өмнөх уулзалтын мөрөөр хэрэгжсэн ажлын үр дүн, Монгол, Казахстаны консулын харилцааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Мөн хоёр улсын Хууль зүй, дотоод хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хар тамхитай тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагууд хоорондын хамтран ажиллахаар тогтсоноос гадна хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлыг урагшлуулах талаар харилцан санал солилцов.