монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн цаг боллоо

Admin 2019/06/28 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас долоо хоног бүрийн баасан гарагт мэдээллийн цагийг зохион байгуулж, дээд шатны байгууллага болон байгууллагын удирдлагын шийдвэр, дотоод зохион байгуулалтын асуудал болон бусад холбогдох сэдвээр сургалт, мэдээлэл хийдэг уламжлалтай.

65174438_2313880288867905_3939903775568822272_n.jpg

Энэ удаагийн мэдээллийн цагаар Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч С.Гантулга Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар нийт албан хаагчдад сургалт орлоо. Сургалтаар зөрчлийн ангилал, зөрчилд тооцогдох үйлдэл, гэмт хэргээс зөрчилд тооцогдсон үйлдэл, гэмт хэрэг зөрчлийн уялдаа, зарим зөрчлийн онцлог шинжүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

65227259_2359506494169883_6438897919419482112_n.jpg

Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан захиргааны арга хэмжээ ногдуулж байсан нь хүчингүй болж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.13-т зааснаар “гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”-ийг шалган шийдвэрлэхээр хуульчилсан.