монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын дарга Д. Мөрөн АНУ-д ажиллаж байна

Admin 2018/11/06 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Харьяатын газрын хүүхэд үрчлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц. Номин нар АНУ-ын Төрийн департментаас зохион байгуулж буй хүүхэд үрчлэлийн асуудлаарх уулзалт хөтөлбөрт хамрагдан АНУ-д ажиллаж байна. Энэ үеэрээ АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хот орчмоор амьдарч буй Америк гэр бүлд үрчлэгдсэн Монгол хүүхдүүдтэй уулзлаа.

45423984_512018982644753_3198223993689604096_n.jpg

Уулзалтад АНУ-ын Вашингтон Ди Си хотод амьдарч буй 7-13 насны 4 хүүхэд эцэг эхийн хамт оролцсон юм. Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 269 хүүхдийг 17 орны гэр бүлд үрчлүүлжээ. Үүнээс хамгийн олон буюу 156 хүүхэд АНУ-д үрчлэгдсэн бөгөөд Вашингтон Ди Си хотод 20 гаруй хүүхэд амьдарч байгаа статистик мэдээлэл бий. Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн “ Эдгээр үрчлэгдсэн хүүхдүүд Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байдаг ба 16 насанд хүрмэгц иргэний харьяаллаа өөрсдөө чөлөөтэй сонгох боломжтой. Түүнчлэн үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцлөөр хангах, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчилсан гэрээ байгуулж, үрчлэлтийн дараах хяналт тавьдаг” тухай тодотгов.