монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ЫН ДАРГА Д.МӨРӨН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Admin 2019/04/15 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Абдуллах Аяазын урилгаар 2019 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Анкара хотноо албан ёсны айлчлал хийлээ.

636A0746-1598x1065.JPG

Айлчлалын хүрээнд БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, БНТУ-ын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллагаар зочилж, удирдлагын түвшиний уулзалт хийн, харилцан туршлага судалж, мэдээлэл солилцов. Түүнчлэн төлөөлөгчид Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Анкара хот дахь салбар газарт зочлон үйл ажиллагаатай танилцлаа.