монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын зарим албан хаагчид төрийн дээд одон медаль хүртлээ

Admin 2019/07/08 Мэдээ, мэдээлэл

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчдад өнөөдөр төрийн дээд одон медаль гардууллаа. Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар Эрх зүй гадаад, харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол, Санхүү, хангалт үйлчилгээний газрын сантехникч Н.Цагаанцоож нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, Санхүү, хангалт үйлчилгээний газрын жолооч Ж.Бүдрагчааг “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдлаа.

66102887_469453300484416_7221255718811205632_n.jpg

Шагналыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

IMG_8027 (Large).JPG

Хамт олноо манлайлан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж төрийн дээд одон, медаль хүртсэн албан хаагчдад баяр хүргэж цаашдынх нь ажилд амжилт хүсье.

IMG_9904.jpg

DSC_0058 (Large).JPG