монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын Зүүн бүс дэх газар албаны байртай боллоо

Admin 2018/10/22 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 газар, 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Зүүн бүс дэх газар орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2 давхар 503 мв.кв албаны шинэ байртай боллоо.

IMG_4951 (Large).JPG

Тус байрны нээлт энэ сарын 19-ний өдөр болж, Зүүн бүс дэх газрын дарга Д.Давааням шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан юм. Нээлтийн ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр нар оролцлоо.

IMG_5027 (Large).JPG

Зүүн бүс дэх газар нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн 3 аймаг, ОХУ-тай хиллэдэг 2 ( Ульхан, Эрээнцав), БНХАУ-тай хиллэдэг 4 (Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт), Олон улсын агаарын 1 (Чойбалсан) нийт 7 боомтыг хариуцан ажиллаж байна.

DJI_0053 (Large).JPG