монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Хилээр орж, гарах албаны албан хаагчдад зориулсан сургалт боллоо

Admin 2018/12/14 Мэдээ, мэдээлэл

БНХАУ-ын Өвөр Монголын Дотоодыг Хамгаалах Тэнхимээс хилээр орж, гарах албаны албан хаагчдад зориулсан сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 23-аас 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд Хөх хотноо зохион байгууллаа. Тус сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Б. Очирбаатар, Дорноговь аймаг дахь газрын мэргэжилтэн Б.Энхчимэг, Өмнөд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Ж. Эрдэнэбаатар, Зүүн бүс дэх газрын сүлжээний инженер Ө. Хосбаяр нар оролцов.

48053378_1316001678541529_7064612274341675008_n.jpg

Сургалт нь хилээр орж, гарах болон хилийн үйл ажиллагаатай холбоотой байгууллагуудын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн харилцан туршлага солилцох зорилготой явагдсан бөгөөд Монголын талаас ХЗДХЯ, ЦЕГ, ХХЕГ, Дотоодын цэрэг, ШШҮХ зэрэг байгууллагын 30 албан хаагч хамрагдлаа.