монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежментийг албан ёсоор эхлүүллээ

Admin 2019/07/05 Мэдээ, мэдээлэл

Хөшигийн нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, Япон Улсаас манай улсад суугаа элчин сайд нар болон “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.

DSC_0988.JPG

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0218 дугаар анги, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулсан ба Агаарын замын боомт хариуцсан газар өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг техник хэрэгсэл, хэрэгжүүлж буй чиг үүрэг, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээгээ танилцуулав. Тус газар нь олон улсын хилийн боомт дээр дөрвөн ээлж, 24 цагаар үйл ажиллагаа явуулж, визийн зөвшөөрлийн дагуу виз олгох, сунгах, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. DSC_1000.JPG

DSC_0995.JPG Шинээр ашиглалтад орох “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь жилд 3 сая хүртэл зорчигч, 12 мянган онгоц хүлээн авах чадалтай бөгөөд ашиглалтад орсноор Японы шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж бүрдэх аж.

hg.png