монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Admin 2019/01/25 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрийн бүтээгдэхүүн болох барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, сурталчлах, захиалан авах боломж бүхий үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

2.jpg

Уг үзэсгэлэнг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулан, төрөөс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох цахимжуулах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарт нэвтрүүлсэн шинэ үйлчилгээг агентлаг, байгууллагууд чиглэл чиглэлээрээ танилцуулсан юм.

50644795_2257714261115645_6038881256928706560_n.jpg

Тус үзэсгэлэнд Гадаадын иргэн, харьяатын газар үйл ажиллагаандаа хэрэглэгддэг тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, ном товхимол зэргээ танилцуулж, олон нийтэд хүргэв. Түүнчлэн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүрэг, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй танилцуулж, эрхлэх асуудлынхаа хүрээнд зөвлөгөө мэдээлэл өглөө.

IMG_4577-Large.jpg

Үзэсгэлэнгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагууд тодорхой чиглэлээр иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлэв. Тухайлбал, Улсын бүртгэлийн байгууллагаас цахим системээс 23 төрлийн лавлагаа иргэдэд олгох, 25, 45 насны иргэдийн иргэний үнэмлэхний хугацааны сунгалт хийх, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхээ гээсэн иргэдийн захиалгыг хүлээн авах, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс ясны сийрэгжилт, биеийн найрлагын оношлогоо, эхо үзлэг хийх, Хууль зүйн туслалцааны төв үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүллээ.

guDnNsN (1).jpg

50728566_241000950160386_8778457371094548480_n.jpg

50870190_769581730108728_8705178447271428096_n.jpg