монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Л. Дамдинсүрэн " Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" боллоо

Admin 2018/07/26 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын дарга Ламзавын Дамдинсүрэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/120 дугаар тоот тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр шагналаа.

37795961_1122989351174942_2828336604089679872_n.jpg

Шагналыг Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Д. Мөрөн өнөөдөр гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг нь "босго" шалгуур өндөртэй шагнал бөгөөд Л.Дамдинсүрэн нь хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж буй манай байгууллагын чадварлаг албан хаагчдын нэг юм.

37771460_1122989434508267_6950265264076226560_n.jpg