монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Мэдээллийн цаг” боллоо

Admin 2019/06/07 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын “Мэдээллийн цаг” боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Дотоод хэргийн их сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ж.Нямдулам “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр, Норвегийн тусламжийн байгууллагын Улаанбаатар дахь салбарын захирал М.Чанцалсүрэн, төслийн зохицуулагч Б.Цогтбаяр нар “Хөгжлийн бэрхшээлийн талаар баримтлах бодлого: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ажлын байрыг бий болгох нь” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

61975195_706254289794842_5931925223954710528_n.jpg

“Жендэрт суурилсан хүчирхийлэл ба ажлын байрны бэлгийн дарамт” сэдвийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, ажлын байрны бэлгийн дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох зорилт нь дэлхий хэмжээний 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудтай нийцэж 2015 оны 9 сард НҮБ-ын Ерөнхий Ассемблэйгээс баталсан Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын нэг болсон байна. Уг зорилтуудын 5 дахь зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүний эрхийг нь дээдлэх, эрхээ бүрэн эдлэх боломжийг нь баталгаажуулах, бүх төрлийн ялгаварлан гадуурхалт болон хүчирхийллийг устгах, энэ үйлсэд хөвгүүд эрэгтэйчүүдийг татан оролцуулах замаар хамтран ажиллах зэрэг зорилтууд тусгагджээ. Монгол улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан, Ерөнхий сайдаар удирдуулсан Жендэрийн үндэсний хороо, түүний ажлын алба, салбар зөвлөл, хороод үндэсний түвшинд ажиллаж, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

62545734_2404544256448424_7016765380886528000_n.jpg

“Хөгжлийн бэрхшээлийн талаар баримтлах бодлого: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ажлын байрыг бий болгох нь” сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, хөгжлийн бэрхшээлийн талаар баримтлах бодлого, ажлын байрыг хэрхэн бий болгох талаар мэдээлэл өгөв.

62418145_671100466721272_53057526303817728_n.jpg

Монгол Улсын хэмжээнд 2018 оны эцсийн байдлаар 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгаа байна. Мөн Үндэсний статистикийн хорооны 2017 оны судалгаагаар Монгол Улсад 19,974 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж.