монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны зөвлөх Кара-Сал Елена Владимировнаг хүлээн авч уулзлаа

Admin 2018/10/26 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Кара-Сал Елена Владимировнаг өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

news.JPG

Уулзалтаар хоёр орны иргэний харьяаллын асуудлаар харилцан санал солилцсон юм. Тус уулзалтад ГИХГ-ын Харьяатын газрын дарга Б. Хатантуул, Виз, зөвшөөрлийн газрын ахлах мэргэжилтэн А. Баттөр, Харьяатын газрын мэргэжилтэн Т. Төмөрхуяг нар оролцлоо.