XVII Жарны “УРВУУЛАГЧ” хэмээх шороон гахай жилийн мэндийг Гадаадын иргэн, харьяатын газрын түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, үйлчлүүлэгч та бүхэнд өргөн дэвшүүлье.
Учран золгож буй жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай, юу санасан есөн цагаан хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл өргөе.
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ДАШДОРЖИЙН МӨРӨН