монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Зүүн хойд азийн хуулийн мэргэжилтнүүдийн солилцооны хөтөлбөр”-т хамрагдлаа

Admin 2018/10/05 Мэдээ, мэдээлэл

БНХАУ-ын Хуулийн нийгэмлэгээс “ Зүүн хойд азийн хуулийн мэргэжилтнүүдийн солилцооны хөтөлбөр”-ийг 2018 оны 09 дүгээр сарын 09-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Чангчун, Чингдао хотуудад зохион байгууллаа.

Тус сургалт, хөтөлбөрт Монгол, БНСУ, ОХУ, Аргентина, Малайз зэрэг улсын 20 орчим мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд Монгол Улсаас ХЗДХЯ-ны Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн болон Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Д. Мандах нар оролцсон байна.

43131627_154254515522225_8865069943578689536_n.jpg

Дээрх сургалтаар БНХАУ-ын эдийн засаг болон эрх зүйн орчин, шүүхийн тогтолцооны талаар мэдээлэл өгч, Чангчун, Чингдао хотын арбитрын хороо, Далай тэнгисийн шүүх, хуулийн фирмүүдийн үйл ажиллагаатай танилцан, харилцан туршлага судалжээ.