монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд АТГ-с ирсэн шалгалтад хамрагдав.

Admin 2018/10/19 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Авилгатай тэмцэх газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан Авилгатай тэмцэх газрын багуудын орон нутагт ажиллах удирдамжийн дагуу Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төсвийн(төрийн) байгууллага болох ИТХ, ЗДТГ, МХГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг газрууд, зарим орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, сургууль, Гадаадын иргэн, харьяатын газрын До

.

Дэлгэрэнгүй ...

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шалгалтын ажлын хэсэг ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газарт ирж ажиллаа.

Admin 2018/10/19 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/44 тоот тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын орон нутаг дахь нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын баг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу явж байгаа эсэхэд чиглэн хяналт, шалгалт хийлээ.

IMG_3366.jpg

.

Дэлгэрэнгүй ...

Албан хаагчид “Элэг бүтэн Монгол” Засгийн газрын хөтөлбөрт хамрагдлаа.

Admin 2018/10/12 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Элэг бүтэн Монгол” Засгийн газрын хөтөлбөрт Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж элэгний В, С вирусийн сорил шинжилгээний хариуг тэр даруй гарган өгч Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллав.

IMG_3340.JPG

IMG_3337.JPG

.

Дэлгэрэнгүй ...

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0108 дугаар ангид "Виз, визийн зөвшөөрөл олгох тухай" шинэчлэгдсэн журмаар сургалт зохион байгууллаа.

Admin 2018/10/01 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0108 дугаар ангид 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Засгийн газрын 145, 146 дугаар тогтоолоор батлагдсан "Виз, визийн зөвшөөрөл олгох тухай" шинэчлэгдсэн журмыг хилийн шалган нэвтрүүлэх тасгийн нийт 68 цэргийн албан хаагчдад танилцуулах сургалт зохион байгууллаа.

1.jpg

2.jpg

.

Дэлгэрэнгүй ...

ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газрын албан хаагчид "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх" уулзалт зохион байгууллаа.

Admin 2018/10/01 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын Хяналтын улсын ахлах байцаагч Б.Баярхүү, Хяналтын улсын байцаагч Т.Мягмардорж, Хяналтын улсын байцаагч Т.Хаш-эрдэнэ Мэргэжилтэн Б.Энхчимэг нь Америкийн нэгдсэн улсын төрийн департментийн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх товчооны Монгол улс болон Азийн бусад долоон орныг хариуцсан мэргэжилтэн Патрик Хэмилтон, Америкийн нэгдсэн улсын элчин сайдын төрийн хэлтсийн ажилтан Б.Номинцэцэг, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-ын ажилтан Г.Ганбаясгалан, Б.Болормаа, Замын-Үүд сумын засаг даргын тамгын газрын дарга Д.Батдулам нарыг хүлээн авч "Хүн ху

.

Дэлгэрэнгүй ...