Өнөөдөр : 2014-08-01, Баасан

5 5
Үндсэн цэс
Дүрстэй мэдээ
Улаанбаатарын цаг
NEW YORK - 08:52 AM, Баасан
SYDNEY - 12:52 AM, Баасан
SEOUL - 10:52 PM, Баасан
PARIS - 02:52 PM, Баасан
Санал асуулга
Та манай шинэ цахим хуудасны талаар саналаа өгнө үү?
Маш сайн
Сайн
Дунд
 
 Үр дүнг харах (1728)
Вэбийн статистик
Өнөөдөр
 
988
Өчигдөр
 
1285
Энэ 7 хоногт
 
9620
Энэ сард
 
988
Өнгөрсөн сард
 
48894
 
Яг одоогоор: 2 зочин байна.
Засгийн газрын мэдээлэл
 
САНАМЖ : Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн тус улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор тус Газарт ирж бүртгүүлнэ.    Хэрэв Та Монгол Улсад оршин суухаар орж ирж байгаа бол ирсэн өдрөөс хойш хуанлийн 21 хоногийн дотор манай газраас оршин суух үнэмлэхээ авна уу!!!

Хүүхэд үрчлэлт


Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авахад:

1
«Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Олон улсын Гаагийн конвенц» (Монгол Улс 1998 онд нэгдэн орсон)  
 2 «Гэр бүлийн тухай хууль»  
 3 «Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх журам»-ыг дагаж мөрднө.  

  1. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд гаргана.
  2. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эхийн материалыг магадлан шалгаж, судалгаанд орсон хүүхдийг зуучлагч байгууллагаар дамжуулж санал болгон, үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эх зөвшөөрсөн тохиолдолд саналаа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт холбогдох материалын хамт ирүүлнэ.
  3. Газар нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам  яамны саналыг үндэслэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эх, зуучлагч байгууллагын төлөөлөлтэй ярилцлага хийж, ярилцлагын дүгнэлтийг үндэслэн Удирдлагын зөвлөлийн хурлаар хүүхэд үрчлүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
  4. Газар нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах зөвшөөрөл авсан гадаадын иргэн, зуучлагч байгууллагатай 3 талт гэрээ байгуулж уг гэрээгээр үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлнэ.

Гэрээний дагуу зуучлагч байгууллага нь хүүхдийн хөгжлийн талаарх тайланг Монгол хэл дээр орчуулж тус Газар ирүүлж байна. Үрчлэхийг хүсэгч гадаадын иргэн доорх баримт бичгийг бүрдүүлнэ. Тухайлбал:

    а/ хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтран гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга

    б/ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар

    в/ өөрийн болон гэр бүлийн 2 үеийн намтар, гэр бүлийн судалгаа, гэрэл зураг

    г/ байнга оршин суугаа газрын тодорхойлолт

    д/ санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт

    е/ хүүхэд үрчлэн авахад харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад
        байгууллагын тодорхойлолт


    ё/ гадаадын харьяат хүүхэд үрчлүүлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг
        зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл


Эдгээр баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.


Дараах тохиолдолд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэхгүй. Үүнд:

  1. Таваас дээшгүй жил хамт амьдарсан гэр бүлд

  2. 60-аас дээш насны гадаадын иргэнд

  3. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан

  4. Урьд үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас буцааж өгсөн, ашиг хонжоо олох зорилготой

  5. Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон

  6. Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг

  7. Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, хорих ял эдэлж байгаа

  8. Ганц бие эрэгтэй хүнд

Үрчлэгдсэн хүүхдийн харьяалал:

        Гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдийн харьяаллын тухай асуудлыг Монгол Улсын «Харьяатын тухай хууль»-ийн 13 дугаар зүйлийн 1,2,3-т заасны дагуу шийдвэрлэнэ. Гадаадын иргэн эхнэр, нөхрийн үрчлэн авсан Монгол Улсын харьяат хүүхдийн төрсний гэрчилгээ хүүхдийг 16 нас хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд хүүхэд 16 нас хүрснээр харьяаллаа өөрөө сонгох эрхтэй.

Утас:

   
Хүүхэд үрчлэлт хариуцсан мэргэжилтэн               +976-
7013-3459
Сүүлд нэмэгдсэн мэдээ
 
Их уншигдсан
 
Вэб холбоос

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар. © 2011 он
Developed by:miniCMS™ v2