Өнөөдөр : 2014-04-25, Баасан

5 5
Үндсэн цэс
Дүрстэй мэдээ
Улаанбаатарын цаг
NEW YORK - 04:41 AM, Баасан
SYDNEY - 08:41 PM, Баасан
SEOUL - 06:41 PM, Баасан
PARIS - 10:41 AM, Баасан
Санал асуулга
Та манай шинэ цахим хуудасны талаар саналаа өгнө үү?
Маш сайн
Сайн
Дунд
 
 Үр дүнг харах (1605)
Вэбийн статистик
Өнөөдөр
 
1744
Өчигдөр
 
2169
Энэ 7 хоногт
 
14413
Энэ сард
 
85324
Өнгөрсөн сард
 
54314
 
Яг одоогоор: 11 зочин байна.
Засгийн газрын мэдээлэл
 
САНАМЖ : Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн тус улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор тус Газарт ирж бүртгүүлнэ.    Хэрэв Та Монгол Улсад оршин суухаар орж ирж байгаа бол ирсэн өдрөөс хойш хуанлийн 21 хоногийн дотор манай газраас оршин суух үнэмлэхээ авна уу!!!

ил тод байдал

2013/04/25

ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

Зорилго

Энэхүү стандартын зорилго нь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ажилтан, албан хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарим, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэх, албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэж, хууль тогтоомжийн хүрээнд иргэн, байгууллагад хүнд суртал, чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, байгууллагын өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахад оршино. 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Гадаадын иргэн, харьяатын асуудал эхрлэх газар /цаашид Газар гэх /нь Гадаадын иргэний эх зүй байдлын тухай, Харьяатын тухай хууль болон бусад хобогдох эрхийн актыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, төрийн захиргааны байгууллагуудын гадаадын иргэн, харьяалалгүй хүн, харьяат, цагаачлалын асуудалтай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн чиг үүрэгтэй, энэ чиг үүргээ ажил үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлдэг үйлчилгээний байгууллага юм. 
 
1.2  Энэ стандартыг  Газрын нийт албан хаагчид дагаж мөрдөнө.
 
1.3  Энэ стандарт нь төрийн албыг зөв явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ албан хаагчдыг холбогдох хууль тогтоомж болон тухайн албан тушаалын чиг үүрэг, хэм хэмжээг чанд биелүүлэхэд  чиглэгдэнэ.

Хоёр. Үйлчилгээний зарчим

2.1  Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

2.2  Байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх

2.3  Ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх

2.4  Соёлтой, шуурхай үйлчилгээг эрхэмлэх

2.5  Дэвшилтэт арга барилыг эрэлхийлэх

Гурав. Үйлчилгээнд тавигдах шаардлага

3.1  Үйлчлүүлэгчийг угтах 
  • Үйлчлүүлэгчтэй мэндэлж угтах
  • Эелдэг, оновчтой, зөв үг хэллэг хэрэглэн үйлчлүүлэгчийн өөдөөс нь харж, хүндэтгэлтэй хандан сонсогдохоор ярих
  • Үйл хөдлөл, зан үйлээрээ найрсаг байх
3.2  Үйлчлүүлэгчийн зорилтыг тодорхойлох
  • Үйлчлүүлэгчийн үг яриаг анхааралтай, таслалгүй, хүлээцтэй сонсох
  • Үйлчлүүлэгчийн зорилтыг ойлгож, түүнийг ханган ажиллах талаар санаачилга гарган ажиллах
3.3  Үйлчлүүлэгчид үйлчлэх
  • Үйлчлүүлэгчтэй харилцахдаа албаны соёлтой асуулт, хэллэгийг  хэрэглэх 
  • Шаардлагатай тохиолдолд байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг тайлбарлах
  • Асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн шийдвэрлэж өгөх
  • Хугацаа шаардагдах асуудлаар хандсан тохиолдолд тодорхой хугаацааг зааж өгөх 
  • Үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээ, мэдээлэл, гарын авлага, бусад материалаар хангах
  • Зөрчил гаргасан үйлчлүүлэгчид тухайн нөхцөл байдлыг эелдэг боловсон байдлаар тодорхой тайлбарлан, хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн үндэслэлтэй зөвлөгөө өгөх
  • Албан хаагчийн бууруугаас алдаа, үл ойлголцол гарсан тохиолдолд “Уучлаарай, энэ миний бидний, манай ажилтны буруугаас боллоо” гэж алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрч, нэн даруй засах арга хэмжээ авна.
3.4  Тухайн үйлчүүлэгчид  талархал илэрхийлэн үйлчилгээг дуусгана.   

Дөрөв. Албан хаагчдын  хувцаслалт, гадаад төрөх

4.1  Албан хаагч нь ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх хугацаанд дүрэмт хувцас цэвэр нямбай өмсөж, үнэмлэх, тэмдгийг иж бүрдлээр хэрэглэнэ.

4.2  Албан хаагчийн гутал, ботинк нь хар болон хар бараан өнгөтэй байх бөгөөд тогтмол тосолсон  /өнгөлсөн/  байна.4.3 Эмэгтэй албан хаагчид нь хар буюу биеийн өнгөтэй трико, ноосон өмд /өмд зориулалтынх байна/ өмсөж болно.

4.4  Албан хаагч албаны хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх, өнгө загварыг өөрчлөх, энгийн хувцастайгаар албан үүрэг гүйцэтгэхийг хориглоно.

4.5  Албан хаагчийн гаднах төрх нь цэвэр нямбай, соёлтой, ажил хэрэгч, даруу төлөв байж, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэл төрүүлэхүйц байна.

4.6  Хэт том, тод өнгийн буюу олон бөгж, бугуйвч, үсний боолт, хавчаар зэрэг гоёл чимэглэлийн хэт содон зүйлсийг албан үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэхийг хориглоно.

4.7  Нүдний шил /контакт линз/ өнгөгүй тунгалаг байна.  Хар өнгийн шил зүүж үл болно.

4.8  Эрэгтэй албан хаагч нь  үсээ сайтар самнасан, богино засалттай байх бөгөөд үсийг бүрэн  хусах, байгалийн бус өнгөөр будах, урт, хууз сахал тавихыг, эмэгтэй албан хаагч нь тод өнгөөр будах, урт үсийг задгай тавихыг тус тус хориглоно.

4.9  Үйлчлүүлэгчтэй харилцан итгэлцсэн орчинг бүрдүүлэх, албан хаагч  үйлчлүүлэгчийн хооронд  ижил түвшний харилцааг бий болгоход онцгой анхаарна.

4.10  Үйлчлүүлэгчийн зүгээс ирэх тааламжгүй харьцаанд автахгүй эелдэг, тайван байж сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтийг илэрхийлэхгүй аль болох хүлээцтэй хандана.

Тав. Утсан харилцаа болон цахим шуудангаар харилцах 

5.1  Харилцуурыг “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар сонсож байна” гэж хэлж авах бөгөөд ямар асуудлаар хэн хандаж байгааг лавлан, үйлчлүүлэгчтэй ойлгомжтой, тодорхой, товч үгээр харилцана.

5.2  Утсаар гадагш холбогдон мэдээлэл авах буюу хариу өгөхдөө ажил албан тушаал, нэрээ хэлж, яагаад ярих болсноо заавал тайлбарлана.

5.3  Ажлын цагаар албан хаагч нь албаны утсаар үйлчлүүлэгчид зөвлөгөө мэдээлэл өгнө. Албан хаагч үйлчилгээ үзүүлэж  байх үедээ гар утсаар ярихыг хориглох бөгөөд зайлшгүй шаардлага гарвал үйлчлүүлэгчээс уучлалт хүсэж богино хугацаанд ярина. Ажлын цагаар гар утасны хонхыг чимээгүй тохиргоонд байлгана.

5.4  Үйлчлүүлэгчийн хүссэн мэдээллийг тухай бүр өгөх ба мэдээллийг шууд өгөх боломжгүй тохиолдолд хэзээ, хэрхэн мэдээлэх тухайгаа үйлчлүүлэгчид тайлбарлан өгнө.

5.5  Үйлчилгээг өөр албан хаагчид шилжүүлэх тохиолдолд “Та одоо манай ................../албан тушаал/.............../нэр /-тэй ...............дугаарын утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу ” гэж хэлнэ.

5.6  Тухайн үйлчлүүлэгчийн сонирхсон асуултанд бүрэн хариулж “Баярлалаа, баяртай” гэж хэлээд  яриаг дуусгана.

5.7  Цахим шуудангаар ирсэн хүсэлтэд ажлын 1 өдөрт багтаан тодорхой цэгцтэй хариу илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг авах эх сурвалжийг “……хууль, цахим хуудаснаас авна уу, гэх мэт” тодорхой зааж өгнө. “Та Монгол Улсад тавтай морилно уу, сайхан аялаарай” гэж дуусган өөрийн нэр албан тушаалыг бичнэ.

5.8  Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилна.

5.9  Газар нь үйл ажиллагааны онцлог, хэрэгцээтэй мэдээллийг олон нийттэй харилцан /хэвлэлийн төлөөлөгч/ асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр дамжуулан иргэд,олон нийтэд тухай бүр тогтмол хүргэнэ.

Зургаа. Үйлчилгээний үед хориглох зүйл

6.1  Албан хаагч ажиллаж байгаа  байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гарах

6.2  Үйлчлүүлэгчтэй харьцахдаа өөр хүмүүстэй зэрэг ярих, анхаарлаа өөр зүйлд хандуулан, өөр тийш харж ярих, үндэслэлгүйгээр хүлээлгэх, тэдний тавьсан асуултанд  үндэслэлгүйгээр хариулахаас татгалзах зэргээр бүдүүлэг зан авир гаргах

6.3  Үйлчлүүлэгчийг ялгаварлаж хандан, алагчлан гадуурхах, үл тоомсорлосон сэтгэгдэл төрүүлэхүйц үйлдэл хийх, хүнд суртал гарган үндэслэлгүй чирэгдүүлэх, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргах, уурлах, үгүйсгэх, өөрийг нь шалтгаангүйгээр буруутгах, танил тал харж, хувийн ашиг сонирхлын үүднээс хандах, бусдын нөлөөнд автах, аливаа иргэн болон байгууллагын эрх ашгийг илүүд  үзэх

6.4  Үйлчлүүлэгчтэй маргалдах, хэл амаар доромжлох, дэл сул ач холбогдолгүй үг яриа, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргах

6.5  Үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтийг үл тоомсорлон ач холбогдлын бууруулах бие даан шийдвэрлэх боломжтой асуудлыг хариу өгөхгүй орхих, гуравдагч этгээдийг буруутан болгох,  бусдад шилжүүлэх зэрэг зохисгүй байдал гаргах
 
6.6  Ажил үүргийн дагуу олж авсан үйлчлүүлэгчийн хувийн болон албаны нууцтай холбоотой мэдээллийн талаар бусдад ярих,  тараах дэлгэрүүлэх, урвуулан ашиглах
 
6.7  Үйлчлүүлэгчээс шан харамж, бэлэг сэлт, бусад санхүүгийн туслалцаа  шууд болон шууд бусаар хүлээн авах
 
6.8  Ажилд төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг алдуулах

6.9  Ажил үйлчилгээ үзүүлж буй үед ном, сонин унших, хөгжим сонсох, тоглоом тоглох, мессенжерт орж чатлах

6.10  Бага насны хүүхдээ ажил дээрээ авч ирэх, ажлын цагаар албан конторт амрах
 
6.11  Үйлчлүүлэгчийн хажууд албан хаагчид хоорондоо зүй бус харилцаж, маргалдах

Долоо. Хүлээлгэх хариуцлага

7.1  Энэхүү стандартыг зөрчин албан хаагчид зөрчлийг илрүүлсэн хэлтэс, тасгийн дарга, ахлах мэргэжилтэн нар тухай бүрт нь сануулах ба нэг төрлийн зөрчлийн 2 удаа сануулснаас хойш 1 сарын хугацаанд дахин зөрчил гаргавал Удирдлагын зөвлөлийн хуралд санал оруулж хэлэлцүүлнэ.

7.2  Удирдлагын зөвлөл нь зөрчлийг хянан хэлэлцэж, Газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.

Найм. Бусад 

8.1  Энэxүү стандартын хэрэгжилтэд Хэлтсийн дарга, Албаны дарга нар өдөр тутам тусгай бүртгэл хөтөлж  xяналт тавина.
           
8.2  Стандартын биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж  Удирдлагын зөвлөлийн,  хурлаар хэлэлцүүлж, дүнг хамт олонд мэдээлнэ.

8.3  Энэxүү стандарт нь албан xаагчийн ажлыг дүгнэж албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшуулал олгох хөшүүрэг, шалгуур үзүүлэлт болно.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
 
Их уншигдсан
 
Вэб холбоос

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар. © 2011 он
Developed by:miniCMS™ v2