Өнөөдөр : 2014-04-20, Ням

5 5
Үндсэн цэс
Дүрстэй мэдээ
Улаанбаатарын цаг
NEW YORK - 10:37 PM, Ням
SYDNEY - 02:37 PM, Ням
SEOUL - 12:37 PM, Ням
PARIS - 04:37 AM, Ням
Санал асуулга
Та манай шинэ цахим хуудасны талаар саналаа өгнө үү?
Маш сайн
Сайн
Дунд
 
 Үр дүнг харах (1596)
Вэбийн статистик
Өнөөдөр
 
272
Өчигдөр
 
526
Энэ 7 хоногт
 
50155
Энэ сард
 
73823
Өнгөрсөн сард
 
54314
 
Яг одоогоор: 8 зочин байна.
Засгийн газрын мэдээлэл
 
САНАМЖ : Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн тус улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор тус Газарт ирж бүртгүүлнэ.    Хэрэв Та Монгол Улсад оршин суухаар орж ирж байгаа бол ирсэн өдрөөс хойш хуанлийн 21 хоногийн дотор манай газраас оршин суух үнэмлэхээ авна уу!!!

Зөвшөөрөл олгох


ГАДААД ОРНЫ БОЛОН ОЛОН УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН
САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН БҮРТГЭЛ, ЗӨВШӨӨРӨЛ


Гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажилуулах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт    
Гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын тэргүүний маягт    

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, хугацааг сунгах, татан буулгахад ГИХАЭГ-т хандана.



Энэ чиглэлээр баримталж буй хууль эрх зүйн актууд нь:

Монгол Улсын «Төрийн бус байгууллагын тухай хууль»  
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2010 оны А/395 тоот тушаалаар баталсан «Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрын зөвшөөрөл, бүртгэл хариуцсан мэргэжилтний ажиллах заавар»  


Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллага нь Монгол Улсад салбар, төлөөлөгчийн
газраа нээн ажиллуулахад:

  1. Салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийн маягтыг бөглөж, уг маягтад дараах зүйлсийг тусгасан байна:

  2. а/ төрийн бус байгууллагын нэр, хаяг, улсын харьяалал
    б/ салбар, төлөөлөгчийн газар байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл
    в/ салбар, төлөөлөгчийн газрын нэр, хаяг.

  3. Салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдөлд дараах баримт бичгийг бүрдүүлж хавсаргасан байна:

  4. а/ Монгол Улсад төлөөлөгчийн газар нээж ажиллуулах тухай төв байгууллагын удирдах эрх бүхий
         байгууллагын шийдвэр

    б/ Төв байгууллагын дүрмийн хуулбар /хуудас бүр дээр тухайн байгууллагын тамгыг дарж  баталгаажуулсан/
    в/ Төв байгууллагын эрх бүхий удирдах байгууллагын гишүүдийн талаарх танилцуулга /гишүүдийн нэр,
         хаяг, холбоо барих утас, и-мэйл хаяг, иргэний бүртгэлийн дугаар/

    г/ Өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу бүртгүүлсэн гэрчилгээний баталгаат хуулбар /тухайн улсын
        нотариатаар баталгаажуулсан байна/, эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолт

    д/ Салбар, төлөөлөгчийн газрын санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх тодорхойлолт /тухайн  байгууллагын
         үйлчлүүлэгч банкны тодорхойлолт/

    е/  Салбар, төлөөлөгчийн газрын төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа
    ё/  Тусгай зааврын дагуу бөглөсөн салбар, төлөөлөгчийн газрын тэргүүний маягт, 1 хувь цээж зураг
    ж/ Салбар, төлөөлөгчийн газрын тэргүүнд төв байгууллагаас олгосон итгэмжлэл; салбар,
         төлөөлөгчийн газрын тэргүүний паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

    з/ Салбар, төлөөлөгчийн газрын тэргүүн нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх харьяалах улсын
        цагдаагийн байгууллагын тодорхойлолт.
    и/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 
    й/ Тухайн оны төсвийн задаргаа /байгууллагын тэргүүний гарын үсэг, тамгаар баталгаажуулсан байх/
  1. Энэ зааврын 2-т заасан баримт бичгийг Монгол хэл дээр орчуулж, орчуулгын товчоогоор баталгаажуулсан байна.
  2. Өргөдлийн маягт дээрх салбар, төлөөлөгчийн газрын нэрийг Монгол хэл дээр орчуулж, кирилл үсгээр галиглаж бичсэн байна.
  3. Халамжийн, боловсролын, шашны эсвэл эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тус салбар, төлөөлөгчийн газрыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Газар 45 хоногийн дотор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас санал авч, Удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж мэдэгдэнэ.
  4. Салбар, төлөөлөгчийн газарт анх удаа олгох Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа нэг жил байна. Зөвшөөрлийн гэрчилгээг Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хураамж төлсөн баримтыг үндэслэн бичиж олгоно.
  5. Зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо Монгол Улсын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа тухай санамжийг салбар, төлөөлөгчийн газрын тэргүүнд олгож хүлээн авсан тухай гарын үсэг зуруулна.


Салбар, төлөөлөгчийн газрын тайлан хүлээж авахад:

1.



  Мэргэжилтэн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу хийсэн ажлын болон санхүүгийн тайланг  Монгол Улсын төрийн бус байгууллагын тухай хуулийн 5-р бүлгийн 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хүлээж авна.

2.

  Салбар, төлөөлөгчийн газрын жилийн ажлын тайланд дараах зүйлсийг тусгасан байна:

    а/  салбар, төлөөлөгчийн газрын нэр, хаяг, гэрчилгээ, регистрийн дугаар;
    б/  тухайн жилд хийсэн ажлын товч тайлан мэдээ /хэрэгжүүлсэн төслийн нэр, зорилго, байршил,
      бүрэлдэхүүн, үнэ өртөг, үр дүн гэх мэт/
    в/ тухайн жилд салбар, төлөөлөгчийн газрын шугамаар Монгол Улсад оруулсан нийт санхүүжилтийн
     хэмжээ
/төгрөгөөр/.

3.
  Тайланд салбар, төлөөлөгчийн газрын тэргүүн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.


Утас:

   
Гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрын асуудал
хариуцсан мэргэжилтэн
              +976-
7013-3459

Сүүлд нэмэгдсэн мэдээ
 
Их уншигдсан
 
Вэб холбоос

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар. © 2011 он
Developed by:miniCMS™ v2