ENGLISH
Санал асуулга
Та манай вэб сайтын талаар саналаа өгнө үү?
сайн
таалагддаг
яахав дээ
Сайжруулах хэрэгтэй
Үр дүнг харуулах
Хүүхэд үрчлэлт ба ТББ
Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх хүсэлт гаргагч гадаадын иргэн, зуучлагч байгууллагын төлөөлөгчтэй ярилцлага хийх журам

      1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэн буюу гэр бүл /цаашид “үрчлэгч” гэх/-ийн хүүхэд үрчлэх зорилгыг тодруулах, тэднийг өсгөж хүмүүжүүлэх нөхцөл, чадварыг хангасан эсэх, Монгол Улсын болон олон улсын хүүхдийн эрх, Гэр бүлийн тухай хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн эсэх, мөн зуучлагч байгууллага /цаашид “зуучлагч” гэх/ нь үрчлэгчийн төлөөлөл болох, цаашид тогтвортой ажиллах чадвартайг тодруулах, ярилцлага хийж дүгнэлт гаргахад оршино.

Дэлгэрэнгүй
ГАДААД ОРНЫ БОЛОН ОЛОН УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН БҮРТГЭЛ, ЗӨВШӨӨРӨЛ

            Монгол Улсад гадаад орны болон олон улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэж, зөвшөөрөл олгоход:

1. «Төрийн бус байгууллагын тухай хууль»

2. «Монгол Улсад олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах зөвшөөрөл олгох журам»-ыг дагаж мөрдөнө.

            Гадаад орны болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрын зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай албан хүсэлт,

2. Төв байгууллагын тухай танилцуулга,

3. Төв байгууллагын дүрмийн хуулбар,

4. Гэрчилгээний баталгаат хуулбар, эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолт,

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ИРГЭНД ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ НЬ

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авахад:

1. «Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Олон улсын Гаагийн конвенц» (Монгол Улс 1998 онд нэгдэн орсон)

2. «Гэр бүлийн тухай хууль»

3. «Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх журам»-ыг дагаж мөрднө.

1. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан Монгол Улсын Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яаманд гаргана.

2. Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эхийн материалыг магадлан шалгаж, судалгаанд орсон хүүхдийг зуучлагч байгууллагаар дамжуулж санал болгон, үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эх зөвшөөрсөн тохиолдолд саналаа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт холбогдох материалын хамт ирүүлнэ.

 

Дэлгэрэнгүй








Сайтад зочилсон нийт хэрэглэгчдийн тоо:
7224
Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газар эзэмшинэ.