ENGLISH
Санал асуулга
Та манай вэб сайтын талаар саналаа өгнө үү?
сайн
таалагддаг
яахав дээ
Сайжруулах хэрэгтэй
Үр дүнг харуулах
Харьяатын асуудал
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛОХ, ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛАА СЭРГЭЭН ТОГТООЛГОХОД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Монгол Улсын харьяат болохын тулд дараахь нөхцөлийг хангасан байна.

     • амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;

     • Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба Монгол Улсад оршин суух үнэмлэх аваад 5 жил болсон байх;

     • хүсэлт гаргагчийн сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү болох тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх. Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгохыг хүсэгч нь дор дурьдсан бичиг баримт бүрдүүлнэ:

Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэхийг хүсэгчийн анкетийг татаж авахаар тавилаа өөрчлөхийг хориглоно.

Дэлгэрэнгүй
Файлыг татаж авах
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

     Монгол Улсын харьяатаас гарахад тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагын харьяатаа болгож авна гэсэн зөвшөөрлийг заавал авсан байна.

    Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгч нь дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:

2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл (өргөдөлд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, Монгол Улс болон гадаад улсад ямар хугацаагаар аж төрж, ажиллаж, суралцаж байсан, аль улсын харьяат болох хүсэлтэй байгаа, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат, тэд одоо хаана, юу эрхэлж байгаа, хүүхэдтэй бол хэзээ, хаана төрсөн, аль улсын харьяат байлгах талаар эцэг /эх/-тэй хэрхэн тохиролцсон тухай тодорхой тусгана);

2.2. Гурван үеийн намтар (өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, өөрийн намтар орно);

2.3. анкет бөглөх (Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет);

2.4. өөрийн болон 16-18 насны хүүхдийн төрсөний гэрчилгээ, иргэний үнэмлэх (паспорт), 16 хүртэл насны хүүхдийн төрсөний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэчгийн анкетийг татаж авахаар тавилаа өөрчлөхийг хориглоно.

Дэлгэрэнгүй
Файлыг татаж авах








Сайтад зочилсон нийт хэрэглэгчдийн тоо:
7222
Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газар эзэмшинэ.