|
Хувийн хэргээр Монгол Улсад амьдрахаар 5 жилээс дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг цагаач гэнэ.
Хүчинтэй хугацаа :
Монгол Улсад байнга оршин суух, цагаачлан ирэх гадаадын иргэний хүсэлт, шаардагдах бусад баримт бичгийг Алба хянан үзээд улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, хүлээн авах байгууллагын захиалга, байнга оршин суух, цагаачлах хүний боловсрол, мэргэжлийг харгалзан цагаачлах зөвшөөрлийг 5 жилээр оршин суух зөвшөөрлийг 90 хоногоос дээш хугацаагаар тус тус олгоно.
Бүртгүүлэх нөхцөл : Өргөдөл, 2 үеийн намтар /эхнэр, нөхөр/, боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /орчуулга/ гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож байсан эсэх талаар холбогдох улсын засаг захиргааны болон цагдаагийн байгууллага (хэрэв хүсэлт гаргагч нь тус улсад оршин сууж байгаа бол тухайн баг хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага)-ын тодорхойлолт, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчингүй болохыг нотолсон эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээний бичиг, хөрөнгийн эх үүсвэрийн талаархи тодорхойлолт, /ҮХЭХ-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, виза карт, хадгаламжийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын байрны тодорхойлолт/, 4x6 хэмжээний гэрэл зураг 5 ширхэг, гэр бүл, хүүхэдтэй бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ түүнийг орлох баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус бүрдүүлж, зохих анкетыг бөглөнө.
Хүчин төгөлдөр бус болох тохиолдол :
Монгол Улсад оршин сууж буй цагаач, байнга оршин суугч, харьяалалгүй хүн нь нэг жилд 120 хоног хүртэл хугацаагаар өөр улсад байж болно. Монгол Улсад оршин сууж буй цагаач гадаадын иргэн нь жилд 120 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол цагаачлан суух зөвшөөрлийг цуцлах эсэхийг Алба тухай бүр хянан шийдвэрлэнэ. Мөн оршин суух үнэмлэхийг санаатайгаар үрэгдүүлж, гэмтээсэн, болгоомжгүйгээр жилд гурав болон түүнээс дээш удаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн цагаач гадаадын иргэнд оршин суух үнэмлэх дахин олгохгүй.
Хураамж
Оршин суух зөвшөөрлийг эхний удаад 43000₮
Сунгалт 2 жилд 15000₮
|