ENGLISH
Санал асуулга
Та манай вэб сайтын талаар саналаа өгнө үү?
сайн
таалагддаг
яахав дээ
Сайжруулах хэрэгтэй
Үр дүнг харуулах
Хяналт

        Гадаадын иргэн та Монгол Улсын хуулийг хүндэтгэн, ямар нэгэн зөрчил гаргахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та зөрчил гаргасан бол захиргааны журмаар шийтгэвэр ногдуулах, тус улсад нэвтрэх эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлах, түр саатуулах зэргээр шийдвэрлэдэг болохыг онцгойлон анхааруулъя.

       Манай улсад 30-аас дээш хоногийн хугацаагаар ирсэн болон албан хэргээр удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэд бүртгэлийн журам зөрчих тохиолдол нэлээд байдаг. Иймд орж ирсэн өдрөөсөө 7 хоногт багтаан манай газарт хандан бүртгэл хийлгэхийг сануулж байна.

      Албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлийн хугацаагаа анзаарч үзээгүйгээс зөрчилд ордог тул хугацаагаа сайтар харж байгаарай.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулиас:

1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух эрхийн бичиггүй эсвэл хүчингүй болсон баримт бичиг ашиглаж буюу зохих зөвшөөрөлгүйгээр оршин суусан бол 100,000-200,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100,000-250,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол улсын нутаг дэвсгэрээр зорчих, түүнчлэн шилжин суурьших болон бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100,000-200,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

4. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн хөдөлмөр эрхлэх талаар тогтоосон журам зөрчсөн бол 100,000-300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

5. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын визийн талаар хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн бол 100,000-250,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

6. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад тодорхой хугацаанд урьсан, ажиллуулах зөвшөөрөл авсан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь түүнийг хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэн байлгасан иргэнийг 300,000-500,000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагыг 600,000-1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

7. Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүй буюу зөвшөөрлийн хугацаа нь дууссан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нуун далдалсан, орон байраар хангасан, ажилд авсан бол 500,000-1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

8. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгрол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчиход зөвшөөрөл олгосон журмыг зөрчсөн бол 150,000-300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг журамтай.

Захиргааны зөрчлийг арилгуулахдаа:

• Зөрчил арилгуулахыг хүссэн гадаадын иргэний өргөдөл, түүний паспортын хуулбар

• Аж ахуйн нэгж, байгууллага нь зөрчил арилгуулах тухай албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалтын сертификатын хуулбар/, гадаад паспортын хуулбарыг тус тус бүрдүүлж манай газрын зөвшөөрөл, бүртгэлийн хяналтын улсын байцаагч нарт ханддаг журамтайг анхааруулж байна.








Сайтад зочилсон нийт хэрэглэгчдийн тоо:
7218
Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газар эзэмшинэ.