|
|
|
|
|
|
| Удаан хугацаагаар оршин суугч |
|
| ХУВИЙН ХЭРГЭЭР УДААН ХУГАЦААГААР ОРШИН СУУХ, БАЙНГА ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ
|
|
Монгол улсад хувийн хэргээр 90 хоногоос 5 жил хүртэл хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэнэ. Монгол улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар Монгол улсад оршин суугаа гадаадын иргэнийг байнга оршин суугч гэнэ. Хувийн хэргээр Монгол Улсад амьдрахаар 5 жилээс дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг цагаач гэнэ. Харин ямар нэг улсын гэх хууль ёсны бичиг баримтгүй Монгол улсад оршин сууж байгаа иргэнийг харьяалалгүй хүн гэнэ. Алхам 1 Гадаадын иргэн нь хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суух болон байнга оршин суух, цагаачлах зөвшөөрөл авахдаа : 1. Гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож байсан эсэх талаар холбогдох улсын засаг захиргааны болон цагдаагийн байгууллага (хэрэв хүсэлт гаргагч нь тус улсад оршин сууж байгаа бол тухайн баг хорооны Засаг дарга, ЦЕГ)-ын тодорхойлолт авна. |
|
Дэлгэрэнгүй
|
|
| СУРАЛЦАГЧ
|
|
Монгол Улсын их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалтын төвд суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх гадаадын иргэнд дараахь дарааллын дагуу зөвшөөрөл авна. Нэг. Мэргэжлийн сургалтын төвд суралцагчдад санал авах Мэргэжлийн сургалтын төвд суралцахаар ирэх гадаадын иргэнийг урихын тулд манай газраас санал авна. Санал авахад дараахь материалыг бүрдүүлнэ: 1. Санал авахыг хүссэн албан бичиг, 2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 3. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай компани бол хөрөнгө оруулалтын сертификатын хуулбар, 4. Сургалтын төвийн гэрчилгээний хуулбар, 5. Санал авах гадаадын иргэний паспортын хуулбар /паспортын хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй байна/ |
|
Дэлгэрэнгүй
|
|
| ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ
|
|
Монгол Улсад гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх бол дараахь дарааллаар зөвшөөрөл авна. Нэг. Санал Гадаадын иргэнийг урихын тулд манай газраас тухайн гадаадын иргэний талаар санал авдаг. Санал хүсэхэд: 1. Санал хүссэн албан бичиг, 2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай компани бол хөрөнгө оруулалтын сертификатын хуулбар/ 3. Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийн хуулбар, 4. Санал авах гадаадын иргэний паспортын хуулбар /паспортын хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй байна/ шаардлагатай. Санал олгох үйлчилгээ ажлын 2 хоног. Санал олгох үйлчилгээний хураамж 1500 төгрөг. Яаралтай үйлчилгээний хураамж 4000 төргөг нэмж төлөөд ажлын 2 цагийн дараа авах боломжтой. Зарим орны иргэдийг шалгах хугацаа 30 хүртэл хоног байдаг. /Яаралтай үйлчилгээ авах боломжгүй/ Саналыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон байгууллага буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бусад материалын хамт өгч хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрлийг авна. |
|
Дэлгэрэнгүй
|
|
| ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
|
|
Монгол Улсад хөрөнгө оруулан аж ахуйн нэгж байгуулсан эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар төлөөлөгчийн газарт удирдах албан тушаалд томилогдон ирж буй гадаадын иргэнд дараахь дарааллын дагуу зөвшөөрөл авна. Нэг. Визийн зөвшөөрөл Визийн зөвшөөрлийг авахад доорхи материалыг бүрдүүлнэ: 1. Орох визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг 2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатиар баталгаажуулсан хуулбар /хугацаа сунгагдсан байх/, 3. Гадаадын хөрөнгө оруулалтын сертификатын нотариатиар баталгаажуулсан хуулбар, Гадаадын хөрөнгө оруулалтын газраас олгосон хөрөнгө оруулагчийн цахим карт, 4. Гадаадын иргэний паспортын хуулбар /паспортын хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй байна/ 5. Татварын тодорхойлолт, байгууллагын банкны дансны хуулга, Визийн зөвшөөрлийн хураамж 5000 төгрөгийг тушаана. Визийн зөвшөөрлийг манай газраас ГХЯ-ны Консулын газарт ажлын 4 хоногт хүргүүлнэ. Яаралтай үйлчилгээний хураамж/12000 төгрөг хүртэл/ нэмж төлөөд дараа өдөрт илгээх боломжтой. Уригч байгууллага ГХЯ-ны Консулын газарт тухайн гадаадын иргэний виз авах боломжтой Монгол Улсын дипломат төлөөлгчийн газрыг мэдэгдэнэ. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
|
|
|
Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газар эзэмшинэ.
|