ENGLISH
Санал асуулга
Та манай вэб сайтын талаар саналаа өгнө үү?
сайн
таалагддаг
яахав дээ
Сайжруулах хэрэгтэй
Үр дүнг харуулах
Мэдээ мэдээлэл
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын техникийн үнэлгээний хэсгийнхэн манай улсад

    Монгол улс дахь шилжилт хөдөлгөөний менежментийн чадавхийг бий болгох хөтөлбөрийн хүрээнд олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын техникийн үнэлгээний хэсгийнхэн манай улсад энэ сарын 16-наас эхлэн ажиллаж байна.

       Ажлын хэсгийг ХХҮГ , ХХБГ, ГИХАЭГ, УБЕГ –ын удирдлага уулзан оролцож Хилийн шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаа болон шилжилт хөдөлгөөний менежементийг боловсронгүй болгох чиглэлээр ярилцан санал бодлоо хуваалцаж байна.

Дэлгэрэнгүй
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль УИХ-аар шинэчлэгдэн батлагдлаа

Улсын Их Хурлын ээлжит чуулганы 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлын анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Шинээр батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 10 бүлэг, 44 зүйлтэй бөгөөд 2010 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Дэлгэрэнгүй
АНУ-ын иргэдэд визийн үйлчилгээний хураамж 140 ам.доллар байхаар тогтлоо.

АНУ-ын иргэдэд виз олгохдоо харилцан адил байх зарчим баримтлан визийн хураамж авахгүй зөвхөн үйлчилгээний хураамжийг 2010 оны 6 дугаар сар 21-ний өдрөөс эхлэн 140 ам.доллар байхаар тогтсоныг мэдэгдье.

Дэлгэрэнгүй
Замын-Үүд боомтод барилгын шав тавих ёслол болж өнгөрлөө

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дорноговь аймаг дахь албаны албан контор болон ажилчдын амьдрах орон сууц барих шав тавих ёслол 2010 оны 5 дугаар сарын 28-нд боллоо. Үйл ажиллагаанд: Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дарга Д.Мөрөн, ерөнхий нягтлан бодогч Л.Бямбадорж, Замын-Үүд сумын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ч.Баатар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дорноговь аймаг дахь албаны дарга...

Дэлгэрэнгүй
Газрын удирдлагууд ОХУ-ын Холбооны Шилжилт Хөдөлгөөний Албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Газрын удирдлагууд Оросын Холбооны Улсын Холбооны Шилжилт Хөдөлгөөний Албаны Паспортын үйл ажиллагаа болон хүн амын бүртгэлийн газрын дарга Ивашкин Ю.В, Мэдээллийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Бабкин С.В нарыг хүлээн авч уулзлаа. Холбооны Шилжилт Хөдөлгөөний Албаны төлөөлөгчид энэ сарын 24-26 өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгуулсан...

Дэлгэрэнгүй
Монгол Улсад оршин суугаа ОХУ-ын иргэдтэй уулзлаа.

2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Оросын нутаг нэгтнүүдийн нийгэмлэгтэй хамтран РЦНК төвд тус улсад суугаа орос иргэдтэй уулзлаа. Уулзалтанд Газрын дарга Д.Мөрөн холбогдох ажилтнуудтайгаа оролцож тэдний асуусан асуултанд тухай бүр хариулт өглөө...

Дэлгэрэнгүй
Япон Улсын иргэд 30 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчдог боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Япон Улсын иргэд 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчих болсон.
Монгол Улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, цагаачлах...

Дэлгэрэнгүй
Сургалт зохион байгууллаа

Тус газар нь Германы хамтын ажиллагааны “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран энэ оны 3 дугаар сарын 15-наас 19-ны хооронд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Ховд Баян-Өлгий, Сэлэнгэ, Буянт-Ухаа боомтоос Сургaгч- багшаар томилогдсон ажилчиддаа сургалт зохион байгууллаа...

Дэлгэрэнгүй
Визийн анкет шинэчлэгдлээ.

ГИХАЭГ-ын Удирдлагын зөвлөлийн 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэн Монгол Улсын виз мэдүүлэх өргөдлийн анкетын шинэчлэсэн загварынг баталлаа. Бөглөх зааврыг доор орууллаа...

Дэлгэрэнгүй
Шинэ үйлчилгээ нэвтэрлээ.

2010 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн урилга, виз, визийн зөвшөөрөл зэрэг үйлчилгээнийхээ хариуг үйлчлүүлэгч танд мессэжээр илгээдэг боллоо. Ингэснээр та өгсөн материалынхаа хариуг заавал тус Газарт ирэн цаг хугацаа алдалгүйгээр гар утсандаа хүлээн авах боломжтой боллоо.Та уг үйлчилгээг авахыг хүсвэл холбогдох мэргэжилтэнд утасны дугаараа үлдээнэ үү.

Дэлгэрэнгүй
"Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ" төслийн хоёр дахь шатны ажлыг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 65 дугаар тогтоолын дагуу Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээг байгуулах зорилгоор эхний шатны ажлыг 848 ам долларын өртөг бүхий хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд /хуучин нэрээр/ зээл олгон Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Гадаадын иргэн...

Дэлгэрэнгүй
ГИХАЭГ-ийн шинэ төв байрны нээлтийн ажиллагаа боллоо.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаа 2009 оны 12 дугаар сарын 3-ны 12 цагаас болж өнгөрлөө. Нээлтийн ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид болон түүний харьяа агентлагуудын дарга нар болон Газрын ахмад ажилтнууд оролцож, ГИХАЭГ-ын удирдлага, хамт олонд баяр хүргэн үг хэлж нээлээ...

Дэлгэрэнгүй
Гадаадын 2475 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь энэ  оны эхний 10 сарын байдлаар 19 орны 2475 иргэнийг Хууль зүй, Дотоод хэргийн сайдын тушаалаар Монгол Улсаас албадан гарсан бөгөөд үүний 95.5% буюу 2365 нь БНХАУ-ын иргэд байна.Газрын даргын тушаалаар гадаадын 44 иргэнийг Монгол Улсад орохыг хориглож, 10 иргэнийг тодорхой шалтгааны улмаас Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлжээ...

Дэлгэрэнгүй
Дорнод аймгийн Баянхошуу боомтын барилга ашиглалтанд орлоо.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь орон нутагт хүрээгээ тэлж ажиллаж байна. ГИХАЭГ нь зарим боомтод ажлын байр барих талаар засгийн газрын хөтөлбөрт тусгасны дагуу Өмнөговь, Дорнод, Дорноговь аймгуудад ажилладаг 5 боомтод барилга бариулах талаар урьд өмнөх мэдээллээрээ хүргэж байсан билээ. Дээрх барилгуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дотоодыг хамгаалах тэнхимийн буцалтгүй тусламжаар бариулж...

Дэлгэрэнгүй
Гадаадын 12 төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоолоо

2009 онд 10 дугаар сарын байдлаар нийт 12 гадаадын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоож зөвшөөрлийг хүчингүй болгоод байна.Үүнээс 2008 оны үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй, шалгахад бүртгүүлсэн хаягандаа байхгүй, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй 6 байгууллага, шалгалтын явцад зорилгын дагуу ажиллаагүй, явуулж буй чиглэлийнхээ төрийн захиргааны байгууллагаас...

Дэлгэрэнгүй
Газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын цагаачлалын албанд айлчиллаа

Тус Газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 10 дугаар сарын 7-оос 10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаадын иргэдийн бодлогын асуудал эрхлэх албаны дарга Дон хён Сёкийн урилгаар тус албанд томилолтоор ажиллаад ирэв. Шинээр томилогдсон БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаадын иргэдийн бодлогын асуудал эрхлэх албаны удирдлагатай хийсэн ...

Дэлгэрэнгүй
Гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдээ эргэж очлоо

“Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын конвенц” болон тус конвенцийн хүрээнд олон улсын үрчлэлтийн асуудлаарх Монгол Улсын дотоодын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг АНУ-д төвтэй “Small World” төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан ёсны урилгаар Газрын дарга Д.Мөрөн болон мэргэжилтэн С.Мөнхчулуун нар АНУ-ын Теннесси мужийн Нэшвиль хотод албан томилолтоор ажиллаж тус байгууллагын үйл ажиллагаа болон Монгол Улсын харьяат үрчлэгдсэн хүүхдүүдийн байдалтай очиж танилцсан байна.

Дэлгэрэнгүй
18 улсын 1771 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар энэ оны эхний хагас жилд 82 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 389 иргэний бичиг баримтад шалгалт хийж, 33 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 91 иргэний гаргасан зөрчилд зохих арга хэмжээг авсан байна. Мөн Монгол улсад оршин суугаа байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй нийт 460 иргэнд оршин сууж буй хаягаар шалгалт хийжээ. Шалгалтын явцад 318 иргэн хаягандаа байхгүй, нэг иргэн нас барсан, тухайн хороондоо бүртгэлгүй, хаяг тодорхойгүй 140 иргэнийг илрүүлсэн байна. Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан гадаадын 40 орны 919 иргэн, харьяалалгүй нэг хүнд 162 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Дэлгэрэнгүй
ГИХАЭГ-ын орон нутаг дахь таван алба энэ жил ажлын байртай болно.

Гадаадын иргэн харьяатын газар нь орон нутагт хүрээгээ тэлж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудал болон хилийн боомт бүхий Дорнод, Дорноговь, Өмнөговь, Говь-алтай, Ховд, Баян-өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудад тус Газрын Алба ажиллаж байна. Эдгээр албадын ажлын байр мөн албан хаагчдын амьдрах нөхцөл боломж тааруухан байдаг. Иймээс ГИХАЭГ –нь засгийн газрын хөтөлбөрт зарим боомтод ажлын байр барих талаар тусгасны дагуу Өмнөговь Дорнод, Дорноговь аймгуудад ажилладаг таван боомтод ойрын үед ажлын байр бариулж байна.

Дэлгэрэнгүй








Сайтад зочилсон нийт хэрэглэгчдийн тоо:
7232
Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газар эзэмшинэ.