ENGLISH
Санал асуулга
Та манай вэб сайтын талаар саналаа өгнө үү?
сайн
таалагддаг
яахав дээ
Сайжруулах хэрэгтэй
Үр дүнг харуулах
Оршин суух зөвшөөрөл

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу, хүчин төгөлдөр паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй гадаадын иргэн Монгол улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, энэ хуульд заасан үндэслэлийн дагуу Монгол улсад зорчиж, оршин сууж болно.

Монгол Улсад Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон тэдэнтэй адилтгах албан тушаал эрхлэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэнийг албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэнэ.

Албан хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл авах, бүртгүүлэхэд тухайн гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж дараах бичиг баримт бүрдүүлнэ;

13 гадаадын иргэнийг тус улсад тодорхой хугацаагаар ажиллуулах талаар төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөл,

- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах бол Гадаадын хөрөнгө оруулалт гадаад худалдааны агентлагаас олгосон карт.//

- Хөдөлмөр эрхлэхээр бол Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл.

- Суралцахаар ирэгч нь БСШУЯ-наас олгох суралцах зөвшөөрөл.

14 Оршин суугаа засаг захиргааны тодорхойлолт.

15 Хүлээн авсан байгууллагын хүсэлт.

16 гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

17 Паспортын хуулбар,

18 Хүчин төгөлдөр паспорт.

19 Мэдүүлгийн хуудас,

20 30000 төг/ сунгалт 15000/.

21 3х4 см-ийн зураг 1 ш.








Сайтад зочилсон нийт хэрэглэгчдийн тоо:
7222
Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газар эзэмшинэ.