Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албаны даргын хамтарсан 2007 оны 139/327 тоот тушаалын хавсралт
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ГАДААДЫН ИРГЭН, ХАРЪЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ГАДААДЫН ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилт нь Монгол Улсад гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, ажиллах хүч мэргэжилтэн гадаадад гаргах тухай Монгол Улсын хууль болон тогтоомжийн бусад актын холбогдох заалтын дагуу зохион байгуулахад оршино.
1.2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агөнтлаг - Хөдөлмөр халамж үйлчилгээний газар /цаашид Газар гэх/, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх Алба /цаашид Алба гэх/ нь Монгол Улсын төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, тус улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, олгосон зөвшөөрлийн хугацааг сунгах, хуульд заасан үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгох, зөрчил гаргагсдад хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.3. Журмаар зохицуулаагүй харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
Хоёр. Газар, Албаны хамтын ажиллагаа
2.1. Хууль тогтоомжоор хүлээсэн өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад үүссэн гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг тухай бүр удирдлагын хэмжээнд уулзан шийдвэрлэж байна.
2.2. Шаардлагатай гэж үзсэн асуудлыг хамтарсан хурал, зөвлөлгөөнөөр шийдвэрлэнэ.
2.3. Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаарх төрийн бодлогыг сурталчлах, холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж, биелэлтэнд хяналт тавина.
2.4. Газар нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэж байгаа гадаадын иргэдийн талаарх мэдээллийг улирал тутам гарган Албанд ирүүлж байна.
2.5. Алба нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр оршин сууж байгаа гадаадын иргэд хугацаанаас өмнө цуцалсан, гэрээгээ дуусгавар болгон хасалт хийлгүүлсэн иргэдийн мэдээг cap бүр Газарт ирүүлж байна.
Гурав. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл олгох
3.1. Алба нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахаар урьдчилсан зөвшөөрөл хүссэн байгууллагад ажиллах иргэдийн талаархи саналаа Газарт албан бичгээр хүргүүлнэ.
3.2. Алба нь энэхүү журмын 3.1.-д заасан саналыг "Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн 15.1.3. дахь хэсгийг үндэслэн ажлын 5 өдөрт багтаан өгнө.
3.3. Алба энэхүү журмын 3.1-д заасан саналд татгалзсан тохиолдолд Газар нь тухайн этгээдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй.
3.4. "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай" хуулийн 8 дугаар зүйлийг удирдлага болгон гадаадын иргэнийг урьж Монгол Улсад хөдөлмөр эрхлэхийг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах урьдчилсан зөвшөөрлийг олгоно.
3.5. Газар нь гадаадын иргэнийг ажиллуулах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг 15 хоногт багтаан олгох бөгөөд хөдөлмөр эрхлүүлэхээр урихыг зөвшөөрсөн тухайгаа Албанд албан бичгээр мэдэгдэнэ.
3.6. Хуульд заасан материалуудын бүрдэл дутуу, бичиг баримтыг хуурамчаар бүрдүулсэн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтрүүлж олгосны хариуцлагыг Газар хариуцахгүй.
3.7. Газар нь барилгын салбарт ажиллах гадаадын иргэнд урьдчилсан
зөвшөөрөл олгохдоо Барилга хот байгуулалтын яамны тодорхойлолтыг авахуулсан байна.
Дөрөв. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгах
4.1. Газар нь дор дурдсан гадаадын иргэнд Албаны саналыг авалгүйгээр
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож энэ тухай Албанд албан бичгээр мэдэгдэнэ.
4.1.1. Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу ирсэн гадаадын иргэн; 4.1.2. Тус улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүнд Албанаас олгосон оршин суух үнэмлэх буюу зөвшөөрлийг үндэслэн.
4.2. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн тухайн байгууллагатай
байгуулсан гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсны дараа хүсэлт гаргасан
тохиолдолд "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай" хуулийн 11.2 дугаар зуйл, "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай" хуулийн 8.6 дахь хэсгийг тус тус үндэслэн тухайн этгээдэд өөр аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулан хөдөлмөр эрхлэх эсэх асуудлыг Газар шийднэ.
4.3. Газар нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр 3-аас дээш хоног хэтрүүлсэн гадаадын иргэний зөвшөөрлийг
сунгахгүй бөгөөд энэ тухай Албанд мэдэгдэж холбогдох арга хэмжээг авахуулна.
4.4. Алба нь Газрын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг үндэслэн тухайн гадаадын иргэний оршин суух хугацааг сунгах эсэх асуудлыг ажлын 5 өдөрт багтаан хянан шийдвэрлэнэ. Алба тухайн гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзвал энэ тухай Газарт албан бичгээр мэдэгдэх бөгөөд Газар нь тус зөвшөөрлийг хүчингүй болгоно.
Тав. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох, хасалт хийх, хүчингүй болгох буюу албадан гаргах
5.1. Газар нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн, байгууллагатай байгуулсан гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсан, гэрээгээ дуусгавар болгосон тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг заасан өдрөөр нь дуусгавар болгосноо Албанд албан бичгээр мэдэгдэнэ.
5.2. Алба нь Газраас олгосон гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон өдрөөр тухайн иргэний оршин суух зөвшөөрөлд ХАСАВ дардас дарж гарах виз олгоно.
5.3. Газар нь Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолын хавсралт "Ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлех журам"-ын 7 дугаар зүйлийг үндэслэн Албанаас тодорхойлолт гаргуулах эрхтэй.
5.4. Газраас гадаадын иргэнд олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг тогтоох, сунгах, уг зөвшөөрлийг хүчингүй болгох, зөвшөөрөл бүхий гадаадын иргэнийг нэг байгууллагаас нөгөөд шилжин ажиллах, байгууллага өөрийн шугамаар ирсэн гадаадын иргэнээ бүртгүүлэхэд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хуч мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 - 8.8 дахь хэсэгт заасныг баримтална.
5.5. Газар нь "Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гадаадын иргэнийг албадан гаргуулах саналаа Албанд гаргаж болно.
Зургаа. Бусад зүйл
6.1. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу иргэд харилцан визгүй зорчих нөхцлийн дагуу Монгол Улсад орж ирсэн гадаадын иргэн нь хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд холбогдох хууль тогтоомжид харшлахгүй бол Албаны саналыг үндэслэн Газар нь тухайн гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.2. Гадаадын иргэн тус улсад Газрын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгодоо үл нийцэх үйл ажиллагаа явуулсан бол Алба буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан хугацааны ажлын байрны төлбөрийг нөхөн төлүүлэх саналыг хөдөлмөрийн улсын баӣцаагчид гаргана.
6.3. Энэхүү журамд заасныг зөрчин гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон зэрэг зөрчил гаргасан буруутай холбогдох албан тушаалтанд Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохих сахилгын шийтгэлийг ногдуулна.
6.4. Энэхүү журмын зүйл заалтад журмын оролцогч хоёр тал санал нэгдсний үндсэн дээр Алба, Газрын дарга нарын хамтарсан тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж болно.
|