Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад Худалдааны агентлаг,
Гадаадын иргэн,харъяатын асуудал эрхлэх албаны даргын
2008 оны хамтарсан 5136/394 тоот тушаалын хавсралт

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,ГАДААД ХУДАЛДААНЫ АГЕНТЛАГ,
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЪЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ХООРОНД
ГАДААД ИРГЭНИЙ АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, түүнд тавих хяналтыг Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай, Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агенлаг ( цаашид Агентлаг гэх ), Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба ( цаашид Алба гэх ) нь Монгол Улсын хуулиар тогтоосон хүрээ, төрөл, хэлбэрийн хэмжээнд манай улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагч гадаадын иргэнд Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгах, хүчингуй болгох, гадаадын хөрөнгө оруулагчдын талаар харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Гадаадын хөрөнгө оруулагчид оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох

2.1. Алба нь хууль тогтоомжоор тодорхойлсон чиг үүргийн дагуу гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний гишүүнд Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгохдоо Агентлагаас тухайн этгээдэд олгосон хөрөнгө оруулагчийн цахим үнэмлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг үндэслэл болгоно.

2.2. Алба нь гадаадын хөрөнгө оруулагчийн карт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний сунгалтыг үндэслэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний гишүүний оршин суух хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв тухайн аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авснаас хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй, Монгол Улсын хууль тогтоомжид заасан албан татвар төлөөгүй, ажлын байр шинээр бий болгоогүй бол оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахгүй бөгөөд Алба энэ тухай Агентлагт тухай бүр мэдэгдэнэ.

2.3. Алба нь гадаадын хөрөнгө оруулагчийн оршин суух эрхийг хуульд заасан үндэслэл болон Агентлагаас ирүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг түр буюу бүр мөсөн зогсоосон, хөрөнгө оруулагчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан тухай шийдвэрийг харгалзан хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.4. Агентлаг болон Албанаас бүрэн эрхийн хүрээнд олгосон зөвшөөрлийн хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор хамтарсан шапгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Гурав. Харилцан мэдээлэл солилцох

3.1. Агентлаг болон Алба нь өөр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад үүссэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагч, тэдгээрийн удирдах бүрэлдэхүүний талаархи дараахь асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллана.

3.2. Агентлаг нь дараах мэдзэллийг Албанд ирүүлж байна.

3.2.1. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, салбар  төлөөлөгчийн газрын тоог хөрөнгө оруулагчийн харъяалах улс, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, удирдах бүрэлдэхүүний гишүүдийн нэрсийн хамт улирал тутам,
3.2.2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах бүрэлдэхүүний гишүүдэд олгосон цахим үнэмлэхний тоог цахим үнэмлэх эзэмшигчийн нэр, түүний хүчинтэй үйлчлэх хугацааны тухай мэдээллийн хамт cap бүр,
3.2.3. Өөрийн бүрэн эрхийн хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн салбарын үйл ажиллагааг түр буюу бүр мөсөн зогсоосон тухай мэдээг тухай бүр,
3.2.4. Монгол Улсаас албадан гаргах шаардлагатай гэж үзэх үндэслэл бүхий гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагч, удирдах бүрэлдэхүүний гишүүний тухай мэдээг тухай бүр.

Алба нь дараах мэдээллийг Агентлагт хүрүүлнэ.

3.3.1. Агентлагийн олгосон цахим үнэмлэхийг үндэслэн олгосон оршин суух зөвшөөрлийн тухай мэдээг улирал бүр,
3.3.2. Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагч, удирдах бүрэлдэхүүний гишүүний тухай мэдээг улирал бүр,

Дөрөв. Бусад зүйл

4.1. Алба нь бусад байгууллагатай хамтарсан болон өөрийн санаачлагаар дангаар хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөний улмаас захиргааны арга хэмжээ авагдсан болон Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын хөрөнгө оруулагчийн талаар Агентлагт мэдэгдэж байна.

4.2. Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах, түүний үйлчлэлийг зогсоохтой холбогдсон харилцааг талууд санал нэгдсэний үндсэн дээр хамтарсан тушаал гарган шийдвэрлэнэ.