монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

МОНГОЛ УЛСЫН “ВИЗ”, “ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ” БОЛОН “ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙН ТУХАЙ /ЗААВАЛ УНШИНА УУ/

Монгол Улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ, Консулын газар /КГ/ болон Гадаадын иргэн, Харьяатын газар /ГИХГ/-аас олгодог “Виз”, “Визийн зөвшөөрөл” болон “Оршин суух зөвшөөрөл /ОСЗ/” гурав нь  тусдаа ойлголт юм.

 

  1. ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ гэж Гадаадын иргэн, харьяатын газар, эсхүл Гадаад хэргийн яамнаас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.
  2. Монгол Улсын ВИЗ гэж гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг хэлнэ.
  3. ”Богино хугацаа” Монгол Улсад 30 хүртэл хоногоор зорчих ажил хэргийн /B/, жуулчлал /J/ түүнчлэн төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар /O/ ирэх гадаадын иргэн түүний гэр бүлийн гишүүнд олгох визийн зөвшөөрлийг Гадаад хэргийн яам олгоно.
  4. “Богино хугацаа”-ны визийн ангилал нь ажил хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцах, Монгол Улсын иргэний гэр бүлийн гишүүний хувьд амьдрах зэрэг урт хугацаагаар ирэх зорилгод нийцэхгүй юм.

/”Богино хугацаа”-ны визийн ангиллын тухай мэдээллийг эндээс харна уу./

  1. “Урт хугацаа” Гадаадын иргэн нь Монгол Улсад ОРШИН СУУХ зорилгод нийцсэн “Виз”-ийг ГИХГ-аас урьдчилан хүсэж, визийн зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас болон монгол улсын хилийн боомтоос Монгол Улсад байх зорилгод нийцсэн визийг авах болно.  Виз аваад Монгол Улсад нэвтэрсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж,  хуанлийн 21 хоног дотор тухайн зорилгод нийцсэн “Оршин суух зөвшөөрөл” хүснэ.
  2. ГИХГ-аас олгох визийн зөвшөөрөл нь Монгол улсын хилээр нэвтрэн орох эрхийн баталгаа болохгүй гэдгийг анхаарна уу.
  3.  Бүрдүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу, виз олгох үндэслэлээ тодорхойлж чадаагүй зэргээс хамааран  нэмэлтээр бичиг баримт шаардах, ярилцлаганд дуудах ба эдгээр болон бусад тухайн хүсэлт гаргагчаас хамааралтайгаар шийдвэрлэгдэх хугацаа уртасдаг болохыг анхаарна уу.
  4. Хүсэлт гаргасан үйлчилгээ /Визийн зөвшөөрөл, виз, Оршин суух зөвшөөрөл, бүртгэл-хасалт, сунгалт зэрэг/-нд татгалзсан тохиолдолд аливаа тайлбар өгөхгүй болно.