Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Б.Баатарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа нар өчигдөр (2025.07.21) Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа болон виз, зөвшөөрөл олголтын нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн систем, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны байдлаар виз, визийн зөвшөөрлийн нийт 175253 хүсэлт хүлээн авснаас 98.3 хувь буюу 172113 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.7 хувь буюу 2939 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 134 орны 35925 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс 19369 иргэн хөдөлмөр эрхлэгч, 4771 иргэн суралцагч, 4926 иргэн хөрөнгө оруулагч, 587 иргэн албан хэргээр, 1835 иргэн цагаач, 4305 иргэн гэр бүлийн болон хувийн зорилгоор оршин сууж байна.