Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх 2026 оны аравдугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Цагаачлалын газрын шинэ байрны нээлтийн ёслолд оролцов.
Энэ үеэр БНСУ-ын Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч И Жин Сүтэй уулзаж, Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих, хилээр нэвтрэхэд тулгарч буй асуудал, визийн бодлого, визийн нөхцөлийг хөнгөвчлөх боломж болон хоёр улсын цагаачлалын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн Сөүл хотын Цагаачлалын газрын шинэ байртай танилцаж, гадаадын иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний зохион байгуулалт, цахим үйлчилгээний шийдэл, үйл ажиллагааны технологийн шинэчлэлтэй танилцав.