Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 82 дугаар зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой, “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн нийт 11 албан хаагч өнөөдөр (2025.07.02) төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү нээв. Тэрээр  төрийн тусгай албан тушаалд анх томилогдсон нийт албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэж, бусдыгаа үлгэрлэн манлайлагч, ёс зүйтэй, шилдэг тэргүүний албан хаагчид болохыг хүсэж, ажлын өндөр амжилт хүссэн юм.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойтой давхцаж, төрийн албаны шинэтгэлийн II дахь үеийн гарааны цаг үед болж байгаагаараа онцлог байна.