Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх, Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах, виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд буцаах үүрэг хүлээдэг.

Сүүлийн үед Замын-Үүдийн авто замын боомтын гарах чиглэлд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчиж зөрчилд холбогдсон гадаадын иргэд уригч байгууллагадаа мэдэгдэлгүй, зөрчил шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиггүй ирж цаг хугацаа, санхүүгийн хувьд хохирох, хил нэвтрэлгүй буцах асуудал цөөнгүй гарч байна.

Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг нягтлах, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаанд нь буцаах, зөрчилд холбогдсон тохиолдолд байгууллагын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан зөрчил шийдвэрлүүлэхийг анхааруулж байна.

Мөн зөрчил шийдвэрлүүлэхдээ байгууллагын immigration.gov.mn цахим хуудасны  “Зөрчил шалган шийдвэрлэх” цэс дэх бүрдүүлэх материалын жагсаалтын бүрдлийг сайтар хангана уу.

Зөрчил шийдвэрлүүлэх: https://immigration.gov.mn/mn/conflictresolution/

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ГАЗАР