Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Албан байгууллагын хаягжилтыг үндэсний бичгийн стандартад нийцүүлэх уралдаанд Баруун бүс дэх газар тэргүүн байр эзэллээ

Ховд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд “Соёл түгээе” уриан дор зохион байгуулагдсан, албан байгууллагын хаягжилтыг үндэсний бичгийн стандартад нийцүүлэх уралдаанд Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газар тэргүүн байр эзэллээ.

Баруун бүс дэх газар нь "Монгол бичиг-III" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газраас баталсан стандартын дагуу байгууллагынхаа хаягжилтыг шинэчилж, үндэсний бичгийн хэрэглээг хэвшүүлэх, түүнийг түгээн дэлгэрүүлэх ажилд бодит хувь нэмэр оруулж буйг ийнхүү үнэлсэн байна.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын нэр, хаяг, самбар, тэмдэглэгээг үндэсний бичгийн стандартын дагуу хэрэглэх соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд үндэсний бичгийг сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан тус уралдаанд Ховд аймгийн төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага оролцжээ.