Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 24 улсын 2224 иргэнд аяллын цахим виз олгосон байна.
Мөн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 776 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгав.
Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл 37.3 хувь, виз олголт 35.3 хувиар буурсан бол гадаадын иргэнд олгосон оршин суух зөвшөөрөл 12.1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 31.4% хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар 136 улсын 32 мянга гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
| Оршин суух хэлбэр | Тоо | Хувь (%) |
| Хөрөнгө оруулалт | 5649 | 17.24 % |
| Хөдөлмөр эрхлэх | 15294 | 46.66 % |
| Суралцах | 5237 | 15.98 % |
| Гэр бүлийн | 3079 | 9.39 % |
| Цагаачлах | 1756 | 5.36 % |
| Хувийн бусад | 1080 | 3.30 % |
| Шашны | 132 | 0.40 % |