Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангах зорилго бүхий "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 27-29-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн үеэр Гадаадын иргэн, харьяатын газраас виз, зөвшөөрөл, иргэний харьяалал, зөрчил шалган шийдвэрлэлттэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгөх юм.
Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллах бөгөөд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.