Иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Монголын хуульчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2026” өдөрлөг өнөөдөр болж байна.
Уг өдөрлөгт Гадаадын иргэн, харьяатын газар оролцож, гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэний зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухайн хууль тогтоомжийг таниулан сурталчилж байна.
“Хуульчийн Про Боно өдөр-2026” Д.Сүхбаатарын талбайд 17 цаг хүртэл үргэлжилнэ.