Гадаадын иргэн, харьяатын газар байгаль дэлхийгээ хайрлах, орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Ногоон Ази ТББ-ын мод үржүүлгийн талбайд 200 гаруй мод тарилаа.
Мод тарих арга хэмжээнд 30 албан хаагч оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээ нь мод тарихаас гадна албан хаагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгальд ээлтэй хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой байв.