Албан хаагчдын хувь хүний хөгжлийг дэмжих, олон нийтэд мэдээ, мэдээллийг оновчтой, ойлгомжтой хүргэх ур чадварыг сайжруулах зорилгоор “Олон нийттэй харилцах ба ярих ур чадвар” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.06.03/ зохион байгууллаа.
Сургалтыг лектор, зөвлөх багш Э.Тунгалаг удирдан явуулж, илтгэх болон ярих ур чадвараа хөгжүүлэх, биеийн хэлэмж зөв ашиглах, айдас, сэтгэл хөдлөлөө удирдах арга барил, туршлагаас хуваалцан, албан хаагчдад өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой мэдээллүүдийг өглөө.
Сургалтын үеэр олны өмнө ярих, илтгэх, танилцуулга хийхэд хүний биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө, үг ярианы агуулга харилцан уялдаатайгаар чухал нөлөө үзүүлдгийг онцолж, мэдээллийг зөв, ойлгомжтой хүргэхийн тулд эдгээрийг цогцоор нь анхаарах шаардлагатайг албан хаагчдад зөвлөв.
Сургалтад төв, хилийн боомт болон орон нутаг дахь нэгжийн 150 орчим албан хаагч танхимаар болон цахимаар хамрагдлаа.