Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 95.4 хувьтай байна

Гадаадын иргэн, харьяатын газар нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу өнгөрсөн долоодугаар сард нийт 69 өргөдөл хүлээн авч, 71 өргөдлийг шийдвэрлэв. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 95.4 хувьтай, 28 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс байгууллагад 7 гомдол, 1 санал шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэлээ.

Хүлээн авсан нийт өргөдлийн агуулгаар нь авч үзвэл төлбөрийн буцаалт, ангилал өөрчлөх, оршин суух зөвшөөрөл авах, сунгах тухай өргөдөл дийлэнх хувийг эзэлж  байна.

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ.

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.