Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн наймдугаар сард байгууллагын төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжид нийт 78 өргөдөл, гомдол хүлээн авч, 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ. Үүнээс Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс 1 талархал, 4 гомдол, 4 хүсэлт шилжүүлснийг хүлээн авч, тухай бүр шуурхай арга хэмжээ авч ажиллав.
Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 95.5 хувьтай, хуульд заасан шийдвэрлэх хугацааны хүрээнд 32 өргөдөл, гомдол хяналтад байна.
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгах, саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэх боломжтой.
Түүнчлэн өргөдөл, гомдлыг дараах тохиолдолд хянан үзэхгүй байх, буцаах үндэслэлтэй. Үүнд:
Иймд өргөдөл, гомдол гаргахдаа дээрх шаардлагыг анхаарч, нэр, холбоо барих хаяг болон шаардлагатай мэдээллээ бүрэн, тодорхой тусгана уу.