Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх нэгдсэн сургалтад амжилттай оролцлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх 2026 оны нэгдсэн сургалт 10 дугаар сарын 02-оос 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад 11 байгууллагын баг, тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөнөөс Гадаадын иргэн, харьяатын газрын баг, тамирчид амжилттай оролцож, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Г.Ганзаяа шатрын төрөлд нэгдүгээр байр, алтан медаль, эрэгтэй баг сагсан бөмбөгийн төрөлд гуравдугаар байр, хүрэл медаль тус тус хүртлээ.

Амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье!