Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнтэй судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Гадаадын иргэн, харьяатын газрын хамтарсан уулзалт 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр боллоо.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх, холбогдох нэгжийн дарга нар, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал О.Машбат болон эрдэмтэн, судлаачид оролцов.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэх судалгааны ажлын чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын туршлагатай харьцуулан судлах, бусад улс орны ижил төстэй байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн цогц судалгааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.