Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх өнөөдөр (2026.10.26) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Пэвида Пүпог хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн, тэр дундаа Монгол Улсад зорчиж буй Куба Улсын иргэдийн виз, зөвшөөрөл, хил нэвтрэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцов.
Түүнчлэн хоёр улсын харилцаа улс төр, боловсрол, эрүүл мэнд, анагаах ухаан, соёл, спорт зэрэг олон салбарт хөгжиж ирсэн уламжлалыг тэмдэглэж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс 1960 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоож, 1962 онд харилцан дипломат төлөөлөгчийн газраа нээсэн түүхтэй.