K2 ангиллын визийн зөвшөөрөл хүсэх

 

Аялал жуулчлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан аялал жуулчлалын байгууллага нь жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл мэдүүлнэ.

 

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

 

  • Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт /Үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэргийг дэлгэрэнгүй дурдах/.
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ.
  • Аялал жуулчлалын тухай хуулийн 6.4-д заасан хуулийн этгээдэд бүртгүүлсэн гэрчилгээ.
  • Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн хуулбар хувь /Паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна/.
  • Санхүүгийн чадавхитайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захилагын хуудас /ГИХГ-аас шаардсан тохиолдолд хавсаргана/.
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
  • Мэдүүлгийн хуудас /Цахимаар мэдүүлэх тохиолдолд шаардлагагүй/.

 

           Санамж

 

  • Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан байгууллага, аж ахуйн нэгжийн албан хүсэлт, иргэний өргөдөлд дурьдагдсан цахим хаягаар хариу мэдэгдэнэ.
  • Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
  • Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.
  • Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮

 

Санамж:

Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах